
Судалгаан дээр үндэслэн хэрэглэгчдийн ихэд эрэлхийлдэг, мөн тансаг зэрэглэлийн орон сууцанд яг тохирсон хэмжээ болох 205 м.кв-р хотхоны айл бүрийг зохион байгуулав. Өрөөний хуваалт, зохион байгуулалтыг хийхдээ олон улсын норматив, стандартыг мөрдөн, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрэн хангасан болно. Өрөө бүрийн цонх хангалттай хэмжээгээр байгалийн гэрэл нэвтрүүлж, агаар сэлгэж байхаар тооцоолж хийсэн.