Ерөнхий төлөвлөлт

Бид төслийн онцлогийг том зайд цөөн айл байхаар төлөвлөж уг концепцийг УУЖИМ АМЬДРАЛ хэмээн тодорхойлсон билээ. Төсөл нь Зайсан толгойн зүүн урд, утааны төвшин бага бүсэд байрлана. Хотхон нь 72 аппартмент бүхий 6 блок болон 4 хауснаас бүрдэнэ. 
Нийт 1,6 га газарт 76 айлын орон сууц төлөвлөж,  60%-г ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн, хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар тохижуулсан болно. Үндсэн концепцийн дагуу уужим, гэгээлэг, тансаг орчинг бүрдүүлэх Классик архитектурын шийдлийг Крем шаргал өнгөтэй хослуулан төлөвлөсөн билээ.

 

 

Байршил

Хотын төв цэгээс 4,5 км зайд, Зайсан толгойн зүүн урд “Чариот” төсөл байрлана.

 

 

Ногоон байгууламж

Чариот төслийн нийт талбайн 60%-г ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар тохижуулсан болно. Хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайн хажууд зэрэгцэн 800м.кв талбайг цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд салхилуулах талбай болгон тохижуулахаар төлөвлөсөн. Цэцэрлэгт хүрээлэн дунд усан оргилуур, явган хүний зам, сандал, мод, бургас зэрэг байрлана.
 

 

Аюулгүй байдал

Авто зам хотхоныг тойрч нэг чигт урсгалтай төлөвлөгдсөн тул авто машинтай холбоотой аюул бага байна. Галын болон түргэний машин зорчиход саадгүй байлгах үүднээс тоглоомын талбайн хажууд туслах зам төлөвлөсөн. Дэлхийн болон Монгол улсын стандарт нормативыг мөрдөн хотхоны аюулгүй байдлыг бүрэн хангасан болно. Харуул хамгаалалт 24 цагийн турш ажиллана. Орц болон хотхоны эргэн тойронд бүрэн камержуулсан тул таны аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангана.

Танилцуулга


Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд хамгийн бат бөх, 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, дулаан алдалт багатай технологи болох бүрэн цутгамал хийцийг сонгон бүтээн байгуулав.

Дэд бүтэц

Тасралтгүй засмал замаар холбогдсон. Дулаан, бохир, цахилгаан төвийн шугамтай холбогдсон. Цэвэр усыг гүнийн худгаас татна.